MyBlog : "Ангууч" Үг үсгийн алдааг шалгах программ created by : Моnife Тусламж блог

"Ангууч" Үг үсгийн алдааг шалгах программ

Ээлжит программ хангамж булнаараа нэгэн хэрэглэгчийн гуйлтаар "Спикер Групп" ХХК-с гаргаж байсан "Ангууч" Монгол хэлний үг үсгийн алдаа хянах программыг хүргэж байна. Үнэхээр хэрэгтэй программ шүү. Мөн үүнийг суулгахад болон ашиглахад гардаг алдаа ба суулгах зааврын хамт хүргэж байна. Дээр нь бас нэмээд энэхүү Ангууч программтай адил Үг үсгийн алдааг хянадаг онлайн хэрэгслийн линкийг хамт оруулсан байгаа. Энэхүү онлайн хэрэгслийг Дусал.нэт-н хамт олон бүтээж байсан билээ.

[ Ангууч программ - Татах ]

Үг үсгийн алдааг хянах онлайн хэрэгсэллүү орох бол энд дарна уу!

Ангууч программыг суулгах заавар:

Word 2003 дээр:

1. Хэрвээ The macro in this project are disabled гэсэн алдаа гарвал:

  • Tools->Macro->Security дарж Security цонхыг гаргана.
  • High дээр байгаа сонголтыг Low болгож багасгана.
  • OK дарна.
  • Word-оо хаана. Бүх Word-оо хаах ёстой.
  • Word-оо дахин ажиллуулахад Ангууч цэс гарч ирэх ёстой.

2. Macro Security нь Low дээр боловч Ангууч цэс гарч ирэхгүй байх.

Энэ нь Word-ийг гацаах, тог тасрах гэх мэтийн стандарт бус үйлдлээс болж илэрдэг гажиг юм. Ийм тохиолдолд Word аливаа .dot файлуудыг хаачихдаг. Яг энэ шалтгаанаар Ангуучийн .dot файл нь хаагдчихдаг юм. Үүнийг сэргээхдээ дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

  • Tools->Templates and Add-Ins дарж харилцах цонхыг гаргана.
  • Anguuch.dot бичлэг чагтгүй байвал түүнийг чагтална.
  • OK дарна.
  • Ангууч автоматаар ачаалагдаж Ангууч цэс баруун талд гарч ирэх ёстой.

3. Ангуучийн тохиргоог хийх.

Зарим тохиолдолд тохиргоог буруу хийснээс болж үгийн алдааг засахгүй байх тохиолдол бий. Үүнийг шийдэх их амархан.
- Ангууч цэс рүү орж Option дарж тохиргооны цонх руу орно.
Хамгийн тохиромжтой хувилбарыг танд хэлж өгье.

  • Font: Tahoma
  • Language: Mongolia
  • Word menu: English
  • Driver: Ascii, Unicode
  • Editor Font: Tahoma
  • Textboxes font: Tahoma
  • Start of Cursor Position: Чагттай
  • Show tip: Чагттай

Хэрвээ Ангууч нэг ч үгийн алдааг засахгүй байвал Driver буюу Хөтлүүрийн тохиргоог сольж үзээрэй. Магадгүй та стандарт бус гарын драйвераар бичдэг бол өөр тохиргоо нь таарах ёстой.

Word 2007 дээр:

1. Macro-той холбоотой мэдэгдэл гарвал:

  • Зүүн дээд өнцөгт байгаа бөөрөнхий логотой товчин дээр дарж гарч ирэх цэсний баруун доод хэсгээс Word Options товчийг дарна.
  • Гарч ирэх Word Options цонхны зүүн хэсгээс Trust Center дээр дарна.
  • Баруун талаас Trust Center Settings товчин дээр дарна.
  • Гарч ирэх Trust Center цонхны сонголтуудаас хамгийн доод буюу Enable all macros гэсэн хэсгийг сонгоод OK дарна.
  • Дахин OK дарна.
  • Бүх Word-оо хаагаад дахин ажиллуулаарай.

Ангууч цэс нь Word-ийн туузнуудын баруун талд Add-ins туузан дотор байрладгийг сануулъя.

2. Trust Center нь Enable All дээр боловч Ангууч цэс гарч ирэхгүй байх.

Энэ нь Word-ийг гацаах, тог тасрах гэх мэтийн стандарт бус үйлдлээс болж илэрдэг гажиг юм. Ийм тохиолдолд Word аливаа .dot файлуудыг хаачихдаг. Яг энэ шалтгаанаар Ангуучийн .dot файл нь хаагдчихдаг юм. Үүнийг сэргээхдээ дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

  • Зүүн дээд өнцөгт байгаа бөөрөнхий логотой товчин дээр дарж гарч ирэх цэсний баруун доод хэсгээс Word Options товчийг дарна.
  • Гарч ирэх Word Options цонхны зүүн хэсгээс Add-Ins дээр дарна.
  • Anguuch.dot бичлэг аль хэсэгт байгааг шалгаарай. Active Application Add-Ins дотор байх ёстой. Хэрвээ Inactive юмуу Disabled хэсэгт байвал дараах алхмуудыг үргэлжлүүлэн дагаарай.
  • Доор байрлах Manage хэсгээс Word Add-ins сонгоод хажуугийн Go.. товчийг дарна.
  • Гарч ирэх Templates and Add-ins цонхноос anguuch.dot бичлэгийг сонгоод чагтлах ёстой.
  • OK дараад гарна.

Ангууч програмын тохиргоо нь Word 2003-ынхтай адил. Харин Тохиргоо руу орохдоо Add-Ins->Ангууч гэж орох нь ойлгомжтой.

Бусад бэрхшээл:

Ховор тохиолдолд Kaspersky вирусийн эсрэг програм нь Ангууч програмын .dot файлыг ажиллуулахыг хориглон хаачихдаг. Ийм тохиолдолд дээрх бүхэн үр дүнгээ өгөхгүй юм. Та вирусийн эсрэг програм хааж байгаа эсэхийг шалгахын тулд вирусийн эсрэг програмаа хаагаад нэг үзээрэй. Хэрвээ вирусийн эсрэг програм хааж байгаа нь тодорхой байвал уг програмынхаа Settings хэсэг рүү орж Office Guard гэсэн тохиргоог идэвхгүй болгох ёстой.

Танд амжилт хүсье.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
bolormaa (зочин)

dajgvi yum bn

энхтунгалаг (зочин)

энэ программ татаж чадахгүй байна туслаарай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Монгол кинонууд үзэх

Гадаад кинонууд үзэх

Mart dictionary





<span id=
 


ButtonBeats.com

ButtonBeats.com

ButtonBeats.com

ButtonBeats.com

07:06
 
Мэдэхгүй,чадахгүй зүйлээ бусдаас асуухаас бүү ич.